Баянгол дүүргийн хэмжээнд 2026 онд 18 байрны дээвэр засварын ажлыг нийслэл, дүүргийн төсөв, дүүргийн орон нутгийн сангийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэж байна. Энэ ажлын явцын талаар дүүргийн Хот, тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Г.Энхцэнгэл мэдээлэл өглөө. Дүүргийн ОНХС-гийн хөрөнгө оруулалтаар 4 хорооны 4 байрны 7 орцны дээвэр засварын ажлыг хийж гүйцэтгэж байгаа бөгөөд 30 хувьтай үргэлжилж байна. Үүнд,
- 1-р хороо, 5а байрны дээвэр засвар
- 2-р хороо, 67/2 байрны дээвэр засвар
- 26-р хороо, Тээвэрчний 11-р байрны дээвэр засвар
- 32-р хороо, 16-р байрны 2, 3-р орцны дээвэр засвар
Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 7 хорооны 7 байранд дээвэр засварын ажил 60 хувьтай хийж байна.
- 1-р хороо 22а байрны дээвэр засвар
- 4-р хороо 19-р байрны дээвэр засвар
- 6-р хороо к-105 байрны дээвэр засвар
- 12-р хороо 25-р байр, 1, 2-р орцны дээвэр засвар
- 28-р хороо 45-р байрны дээвэр засвар
- 30-р хороо хд/36 байрны дээвэр засвар
- 34-р хороо 5А байрны 2, 3-р орцны дээвэр засвар
Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 6 хорооны 7 байранд дээвэр засварыг хийнэ.
- 1-р хороо 4а байрны дээвэр засвар
- 2-р хороо 73/5 байр, 44а байрны дээвэр засвар
- 4-р хороо 4-р байрны дээвэр засвар
- 12-р хороо 13 байрны дээвэр засвар
- 27-р хороо 28-р байрны дээвэр засвар
- 34-р хороо 5б байрны 1, 3-р орцны дээвэр засварыг хийнэ.
