Малчин алга болсон Машийн ам гэх газар нь Увс аймгийн төвөөс 50 орчим км-т алслагдсан, хад асга ихтэй, уулархаг, цас зарим газраа 40-50 см тогтсон байгаль, цаг уурын хүндрэлтэй нөхцөл байдалтай байна.
Эрлийн ажлыг өчигдрөөс эхлэн дахин 7 хоногоор сунгаж, хүн хүч нөөцийг нэмэгдүүлж байгааг аймгийн ЗДТГ-аас мэдэгдэв.
Мөн Цагдаагийн байгууллагын шалгалтын ажиллагааг эрчимжүүлж, алба хаагчид эрлийн газарт давхар ажиллаж байна.
