Орон нутгийн замд цас орж, замын зорчих хэсэгт мөсөн бүрхүүл үүссэнээс халтиргаа, гулгаа ихсэж, зам тээврийн осол гарах эрсдэл нэмэгдэж байна.
Иймд жолооч та бүхэн:
- Тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж, хоорондын зайгаа барих;
- Огцом тоормослох, жолооны хүрдийг огцом эргүүлэхээс зайлсхийх;
- Өвлийн дугуй, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах;
- Цаг агаар, замын нөхцөл байдлыг харгалзан үзэж, зайлшгүй шаардлагагүй бол холын замд гарахгүй байхыг зөвлөж байна.
Яарах хэрэггүй, аюулгүй зорчих нь чухал.
Өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалж, замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцоно уу!
