Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Завханы ихэнх сумдын нутгаар 0.0-3.5 мм, Ховд, Говь-Алтайн хойд, Баян-Өлгий, Увсын зарим, Хөвсгөл, Архангайн баруун сумдын нутгаар 0.0-2.0 мм цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с, нутгийн зарим газраар 13-15 м/с хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Улз голын хөндийгөөр -3…+2 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон голын хөндийгөөр +9…+14 градус, бусад нутгаар +3…+8 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с, зарим үед 12-14 м/с хүрч ширүүснэ. +5…+7 градус дулаан байна.

Төлөв байдал: 03-04-нд шилжих шөнө Увс, Завхан, Хөвсгөл, Архангай зарим, Сэлэнгийн ихэнх, Говь-Алтай, Төв, Хэнтий, Дорнодын хойд сумдаар, 04-ний өдөр Завхан, Говь-Алтай, Хөвсгөлийн зарим, Сэлэнгэ, Төв, Дорнодын зүүн сумдаар, 04-05-нд шилжих шөнө Сэлэнгийн өмнөд, Дорнодын хойд хэсгээр, 05-нд Дорнодын зүүн сумдаар, 06-нд Баян-Өлгийн өмнөд, Ховдын хойд, Завханы зарим сумдын нутгаар, 07-нд Завхан, Архангайн өмнөд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн хойд сумдаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 04-нд Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар, 05-нд тал, хээрийн нутгаар 15-17 м/с хүрч ширүүснэ. 4-нд нутгийн хойд хэсгээр, 5, 6-нд нутгийн зүүн хэсгээр хүйтэрч шөнөдөө Завхан, Тэс, Заг, Байдраг голын эхээр -19…-24 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Улз, Халх голын хөндийгөөр -13…-18 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 0…-5 градус, бусад нутгаар -7…-12 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр -7…-12 градус хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -2…-7 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +5…+10 градус, бусад нутгаар -1…+4 градус дулаан байна.