Газын зурвас дахь Хамас зэвсэгт бүлэглэлийн барьцаалагдсан хоёр иргэнийг сулласан. Тэд “Өглөөний мэнд Америк” нэвтрүүлэгт оролцох үеэрээ “Бид хоёр долоо хоногийн турш амьсгалаагүй гэдгээ ойлгосон. Хар дарсан зүүд хол байна. Бидний гэр бүлийн найман гишүүн барьцаанд байгаа. Бусад төрөл төрөгсөд нь амь үрэгдсэн.
Газын зурвас руу хуурай замын довтолгоо хийхээс өмнө барьцааны хүмүүсийг суллахыг уриалж байна. Тэднийг амьд байгаа гэж найдаж байна. Бид барьцаалагдсан хүн бүрийг аль болох хурдан эргүүлэн авчрахын төлөө чадах бүхнээ хийнэ гэжээ.