Аялал жуулчлалаараа алдартай Мексикийн алдарт Акапулько хотын ойролцоо “Отис” хар салхины улмаас байгалийн аюулт үзэгдэл болсон талаар өчигдөр мэдээлсэн билээ. Өнөөдрийн байдлаар тус бүст 27 хүн амь насаа алдаж, дөрвөн хүн ор сураггүй алга болж олон арван барилга байгууламж болон дэд бүтэц нурсан талаар CNN мэдээлжээ. Цэрэг, цагдаа нийлсэн 1000 орчим алба хаагч хариу арга хэмжээ болон сэргээн босгох ажилд пүрэв гарагаас оролцож эхлээд байна гэж тус улсын ерөнхийлөгч Андриа Манул Лопез Обрадор хэлжээ.
Ойролцоогоор, 500 мянган айл өрх, аж ахуйн нэгж байгууллага тог цахилгаангүй байгаагаас зөвхөн 40 хувийг нь сэргээн засварлаж цахилгаанд холбож чадсан талаар тус улсын цахилгаан эрчим хүчний албаны дарга хэлэв.
Акапулько нь жуулчид их аялдаг зочид буудлын барилга байгууламж ихтэй хот. “Отис” хар салхины улмаас зочид буудлын 80 хувь нь их, бага хэмжээгээр хохирол амсаад байна гэж хотын дарга, Гуерро Эвелин Салгадо хэлсэн байна. Мөн аялж ирсэн жуулчдыг нүүлгэн шилжүүлэхэд 30-40 том оврын автомашин ашиглаж байгаа ажээ.