Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Энхболд өнөөдөр Америкийн нэгдсэн Улсын элчин сайдын яамны хоёрдугаар нарийн бичгийн дарга, улс төрийн ажилтан Кристи Доэрти, улс төрийн мэргэжилтэн Г.Золбоо нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний шашин шүтэх, эс шүтэх эрхийн талаар ярилцаж Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт шинээр үйл ажиллагаа явуулах шашны байгууллага болон үйл ажиллагааны эрхээ сунгахад ямар дүрэм журмаар зохицуулагдаж хэрхэн шийдвэрлэгдэж байгаа талаар санал солилцлоо.
Өнөөдрийн байдлаар Сүхбаатар дүүрэгт 39 сүм, хийд үйл ажиллагаа явуулж байна.