Швейцарын хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх “Хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулах сургалт”-ыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас зохион байгууллаа.
Уг сургалтад дүүргийн 20 хорооны хамтарсан багийн ахлагч, нарийн бичиг, халамжийн мэргэжилтэн , өрхийн эмч, цагдаагийн алба хаагч, сургуулийн нийгмийн ажилтан нар оролцлоо.
Энэхүү сургалтаар “Хамтарсан баг”-ийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, салбар дундын уялдаа холбоог бэхжүүлэх, гишүүдийн ур чадварыг сайжруулахад онцгойлон анхаарч хамтарсан багийн гишүүдэд кейс менежментийн үе шат бүр дээр дадлага хийж, оролцоонд тулгуурласан арга зүйгээр явагдсан нь илүү үр дүнтэй байлаа.