Булган аймаг, Булган сум. Агуйт багийн “Зүүн-Агуйт” хэсгийн 14 дүгээр гудамжинд байшингийн дээвэр шатжээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан очиход 7×6 метрийн харьцаатай дүнзэн байшин шатаж байсныг 17 минут ажиллан унтрааж аймгийн Цагдаагийн газарт хүлээлгэн өгсөн байна.

Уг гал түймэрт иргэн З/60 настай, эрэгтэй/ угаартсан байсныг гаргаж аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт хүлээлгэн өгсөн.