Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан багийн Ногоон дов гэдэг газар шатахуун тээвэрлэгч автомашин онхолдож жолооч нь хавчуулагдсан осол гарчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчдыг очиход, Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн чиглэлд 43 тонн түлш тээвэрлэж явсан “ND4250” загварын зүтгүүр онхолдож жолооч Э /39 нас, эрэгтэй/-г автомашины бүхээгнээс эсэн мэнд гаргасан.