Өвөрхангай аймаг, Зүүнбаян-Улаан сум. Эмгэд багийн “Сүх далайх” гэдэг газар тус сумын харьяат малчин Ж нь энэ сарын 4-ний өдрийн 20:00 цагт гэртээ харихаар мориор яваад сураггүй болжээ.
Зүүнбаян-Улаан сумын Засаг даргын Тамгын газрын ажилтанууд малчин Ж/43 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 16:04 цагт тус багийн “Бараан хадны дэл” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 13 км/-аас цогцсыг олсон байна.