Сүүлийн 10 жилд зонхилон тохиолдох БЗДХ-ын 10,000 хүн амд ноогдох тохиолдол нийслэлд 36,2 байгаа нь улсын дунджаас өндөр үзүүлэлттэй байна. Улсын хэмжээнд 2022 оны жилийн эцсийн байдлаар БЗДХ-ын тохиолдол бүртгэгдсэнээс 60,2% нийслэлд байна.
Иймд нийслэлийн Эрүүл мэндийн газар, АШУҮИС-ийн Халдвартын тэнхим, дүүргийн Эрүүл мэндийн төвтэй хамтран БЗДХ-ын тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, халдвараас сэргийлэх, эрт илрүүлж бүрэн эмчлэх, хавьтал илрүүлгийг нэмэгдүүлэх, БЗДХ, ХДХВ/ДОХ-ын тусламж үйлчилгээ үзүүлэх, үйл ажиллагаа зохион байгуулах журам, зааврыг мөрдөж ажиллах, мэргэжил арга зүйгээр хангах зорилгоор 2023 оны 11 дүгээр сарын 06,08-ны өдрүүдэд “БЗДХ-аас сэргийлэх, чиглэлээр мэдээлэл, сургалт, сурталчилгаа явуулах арга зүй” сэдэвт сургалт зохион байгууллаа.
Сургалтад их, дээд болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн эмч нар, зочид буудлын эзэд, үүд баригч нийт 162 хүн хамрагдсан.
Сургалтаар БЗДХ, ХДХВ/ДОХ-ын тархалт, БЗДХ-ын илрэх шинж тэмдэг, оношилгоо, эмчилгээ, хяналт, өсвөр үеийнхний эрүүл мэндийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, зөв дадал хэвшил олгоход анхаарах асуудлын талаар танилцуулж, зөвлөгөө мэдээлэл өглөө.