Иргэн Ж 2022.07.02-ны өдрөөс фэйсбүүк орчинд tech.poker.go гэх линкээр нэвтэрч, цахим мөрийтэй тоглоом тогложээ. Тэрбээр эхлээд 20 мянган төгрөгөөр бооцоо тавьж, 80 мянган төгрөг хожин урам авснаар шуналдаа автаж, хурдан хугацаанд утсаа харж суугаад их мөнгөтэй болохын тулд ээж, аав, ах, дүү нараасаа 100-500 мянган төгрөг зээлж бооцоо тавьж, зээлсэн мөнгөө алдаад зогсохгүй бүр өөрийн автомашин, хашаа байшингаа барьцаалж, дахин бооцоо тавьж алдсан байна.
Сүүлийн гурван жилийн хугацаанд мөрийтэй тоглоомтой холбоотойгоор 197 хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, 35 хэргийг шүүхэд шилжүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Амар хялбараар мөнгөтэй болж, сайхан амьдрахыг хүссэн ч түүний амьдрал орвонгоороо эргэж, орох орон оочих аягагүй болоод зогсохгүй хайртай дотны хүмүүсээ ч эрсдэлд оруулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.