Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын Албаны Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Б.Эрдэнэчимэг болон мэргэжилтнүүд Баянгол дүүрэгт хүрэлцэн ирж холбогдох албадтай хамтран нийслэлд орсон цас мөсний цэвэрлэгээнд хяналт тавин ажиллах талаар мэдээлэл хүргэж, үүрэг чиглэл өгч ажилласан. Амралтын өдрүүдээр орсон их хэмжээний цаснаас үүдэлтэй халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж нийтийн эзэмшлийн гудамж, зам, орон сууц, гэр хорооллын дундах авто зам, аж ахуйн нэгж байгууллагын ойр орчмын 50м хүртэлх талбайн цас мөсийг цэвэрлэх ажилд тавих хяналтыг эрчимжүүлэх шаардлагатай байгаа. Нийслэлээс өгсөн чиглэлийн дагуу Баянгол дүүргийн:

  • Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс
  • Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс
  • Нийгмийн хөгжлийн хэлтсээс ажлын хэсэг таван гарч 1-34 хорооны нутаг дэвсгэрт хяналт шалгалт хийж халтиргаа гулгаа үүсэх

эрсдэлээс сэргийлэн ажиллаж байна. Цэвэрлэгээний ажлыг идэвхжүүлэх зорилгоор аж ахуй нэгж, байгууллагын цахим болон цаасан хэлбэрээр шаардлагатай зар мэдээллийг хороодын ажлын алба аж ахуйн нэгжид хүргүүлэн, дүүргийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг нийт 886 иргэн, аж ахуйн нэгж, цас мөс, хог хаягдлын цэвэрлэгээний ажлыг эрчимжүүллээ. Өнөөдрийн байдлаар ажлын хэсэгт дүүргийн хэмжээнд 19 хорооны 117 аж ахуйн нэгж, байгууллагад шаардлага хүргүүлж 86 ААН, байгууллагыг цэвэрлэгээнд гаргаж хяналт тавин ажиллаж байгаа бөгөөд шалгалт үргэлжилж байна.