Бразилийн нэртэй инстаграммын Influencer 29 настай Луана Андраде өөх соруулах мэс заслын хүндрэлээр нас баржээ. Хамгийн сүүлд дуртай биеийн тамирын зааландаа инээмсэглэн зургаа дарж байсан ч мэс заслын үеэр зүрх нь зогссон.

Эмч нар яаралтай арга хэмжээ авч эрчимт эмчилгээний тасагт шилжүүлсэн боловч уушигны эмболи өвчнөөр нас баржээ. Түүний хоёр жил үерхсэн найз залуу, Жоао Хадад “Миний нэг хэсэг алга болсон. Маш их харамсаж байна. Миний гүнж, хөөрхөн Луанатайгаа салах ёс гүйцэтгэсэндээ зүрх сэтгэл минь өвдөж байна” гэж цахим хуудсандаа бичжээ.