БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр Таван шарын төмөр зам, Геологийн төв лабораторийн уулзвар, “Гермес” төвийн төмөр замын зоорь, Нарны зам болон Их хүрээний гудамжны уулзвар гэсээ дөрвөн байршилд нүхэн гарц байгуулах юм.
Улаанбаатар хотын төмөр замын доогуур авто замын нүхэн гарцыг төлөвлөгөөний дагуу хавтангийн цутгалтыг хийж байна. Ирэх оны хоёрдугаар улиралд ашиглалтад оруулна. Харин Таван шарын төмөр зам доогуурх нүхэн гарцын бүтээн байгуулалт 68 хувьтай байна.
Нүхэн гарцын зорчих хэсэг дөрвөн эгнээтэй, 5 м өндөр учраас нийтийн тээвэр болон ачааны машин нэвтрэх бүрэн боломжтой. Мөн борооны болон гадаргын ус зайлуулах помпын насос хийх аж.