Маргааш буюу Мягмар гарагт бүх нийтийн амралтын өдөр тохионо. Үүнтэй холбогдуулан хилийн боомтуудын ажиллах болон түр хаах хуваарийг Гаалийн байгууллагаас мэдээллээ. Тодруулбал 2023 оны арваннэгдүгээр сарын 14-нд Чингис хаан олон улсын нисэх буудал болон БНХАУ, ОХУ-ын төмөр замын тээврийн үйлчилгээ хэвийн үргэлжилнэ. Харин дараах авто замын боомтууд түр хаагдах юм байна.

Түр хаагдах авто замын боомтууд:

  • Монгол, ОХУ-ын Ханх, Цагааннуур, Арцсуурь, Тэс, Боршоо, Ульхан
  • Монгол, БНХАУ-ын Замын-Үүд, Хавирга, Сүмбэр боомтууд түр хаагдах бол бусад нь ердийн цагийн хуваарийн дагуу ажиллах хуваарь гарчээ.