Оросын генерал эхнэрийнхээ хамт гэртээ нас барсан олджээ.Түүнийг Генерал Владимир Свиридов гэдэг. Тэрбээр Оросын армийн цэргүүдийн бэлтгэлд шүүмжлэлтэй хандаж байсан юм. Шинжээчид олдохоосоо долоо хоногийн өмнө нас барсан бололтой гэж үзэж байгаа аж.
Энэ долоо хоногт Оросын цэргийн өөр нэг албан хаагч нас барсан байдалтай олдсон ч шалтгааныг тогтоогоогүй байна.