Баянгол дүүргийн төсвийн тодотгол болон 2024 оны төсвийн төслийг хэлэлцэхээс өмнө дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, дүүргийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Г.Мөнх-Эрдэнэ, Хууль,эрх зүйн хэлтсийн дарга М.Солонго нар (2023.11.21) Сууц өмчлөгчдийн холбоо (СӨХ)-ны төлөөлөл болон удирдлагуудтай уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо.
Уулзалтад 120 гаруй СӨХ-ны төлөөлөл ирсэн бөгөөд өөрсдөд тулгамддаг олон асуудлыг ярилаа. Энэ үеэр дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар дүүргийн Засаг даргын хувьд олон жил засвар хийгээгүй Орцнуудыг засах аяныг өрнүүлэх санаачилга гаргасныг СӨХ-д төлөөллүүд дэмжиж хүлээж авлаа.
Түүнчлэн уулзалт дээр яригдсан асуудлын хүрээнд дүүргээс Ажлын хэсэг байгуулж ажиллах ажиллах юм.