Йеллоустоун үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн бизон 6 фут өндөр, 2000 фунт жинтэй сүрлэг амьтад юм. Арав орчим жуулчин замын хажууд бэлчиж буй том бухыг тойрон зогсож зургаа даруулах гэж хүчлэн зүтгэсэн. Эцэст нь амьтны тэвчээр барагдаж мөргөхөөр дайрсан.
Аз болоход зочид амжиж зугтаж чадсан. NPS цэцэрлэгт хүрээлэнгийн зочдод зориулсан аюулгүй байдлын зааварчилгаандаа зэрлэг амьтантай харьцахаас зайлсхийж өөр замаар яв. Зай тавьж өг гэсэн байдаг.
Энэ оны эхээр АНУ-ын Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд долоо хоногийн дотор хоёр эмэгтэй ажилтан амьтдад мөргүүлсний улмаас хэвлийдээ хүнд гэмтэл авчээ.