Баянгол дүүргийн иргэд, төрийн болон төрийн бус байгууллагуудын удирдлага, санхүүгийн ажилтнууд, төрийн албан хаагчид Та бүхнийхээ энэ өдрийн амар амгаланг айлтгая.

Баянгол дүүргийн Засаг даргын дэргэдэх Дотоод аудитын алба нь Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 69-р зүйл, Засгийн газрын 2012 оны 129-р тогтоолын дагуу Төсвийн ерөнхийлөн захирагчийн дэргэд 2013 онд байгуулагдсан бөгөөд энэ онд 10 жилийн ой нь тохиож байна. Дотоодын аудитын алба нь 10 албан хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр санхүүгийн хяналт шалгалт, дотоод аудитын чиглэлээр хяналт шалгалтыг гүйцэтгэж байна.

Дотоод аудитын албаны эрхэм зорилго нь холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, төсвийн хөрөнгө, өр төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр арга хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн хяналт шалгалт хийх, үнэлэлт дүгнэлт, зөвлөмж гаргах, эрсдэлийн удирдлага, засаглал, дотоод хяналтын үйл явцыг хараат бус байдлаар үнэлэн дүгнэлт, зөвлөмж гаргах, эрсдэлийн удирдлагаар хангах чиглэлээр тухайн байгууллагын үйл ажиллагааг сайжруулахад дэмжлэг үзүүлэхэд оршино.

Мөн иргэд олон нийтийг ил тод, нээлттэй, ойлгомжтой мэдээллээр хангах ажлын хүрээнд Шилэн дансны тухай хууль, бусад хууль тогтоомжтой нийцүүлэн гаргасан эрх зүйн актын хэрэгжилтэд нийцлийн аудитын ажлыг зохион байгуулж, санхүү, хууль эрх зүйн зөвлөгөө өгч, зөвлөн туслах зорилт тавин ажиллаж байна.

Дотоод аудитын алба нь дүрмээр хүлээсэн үүргийн хүрээнд сургалт, арга зүйн зөвлөгөө өгөх ажлыг жил бүр зохион байгуулдаг бөгөөд 10 жилийн ойгоо угтаж, өргөтгөсөн хэлбэрээр дараах ажлуудыг хийж гүйцэтгэж байна. Үүнд:

  • Дүүргийн 6 бүсийн 38 цэцэрлэг, 3 бүсийн 25 сургууль, харьяа хэлтэс албадад аудит, хяналт шалгалтаар илэрсэн нийтлэг асуудал, дотоод хяналтын тогтолцоо, дотоод хяналтыг хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэх, Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг хангах сургалт,
  • Хувийн хэвшлийн 28 сургууль, 61 цэцэрлэгт Шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлэх сургалт,
  • Сууц Өмчлөгчдийн Холбоодод санхүүгийн мэдлэг олгох сургалтыг тус тус зохион байгуулж байна.

ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ ДОТООД АУДИТЫН АЛБАНЫ ХАМТ ОЛОНДОО 10 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЖ  ТА БҮХНИЙГ ҮНЭ ЦЭНИЙГ БҮТЭЭХ ҮЙЛСЭД ХАМТРАН АЖИЛЛАХЫГ УРИАЛЖ БАЙНА

Хүндэтгэсэн  БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА Ө.СУМЪЯАБААТАР