АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний “USS Hudner” устгагч онгоц Йемений хусичуудын хяналтад байдаг бүс нутгаас хөөргөсөн хэд хэдэн довтолгооны нисгэгчгүй онгоцыг сөнөөжээ. Нисгэгчгүй онгоцуудыг Улаан тэнгис дээгүүр нисэж байхад нь буудаж унагасан гэж АНУ-ын Төв командлалаас мэдээлсэн.
Пентагоны хэвлэлийн нарийн бичгийн даргын орлогч Сабрина Сингх сэтгүүлчдэд нисгэгчгүй онгоц нь санаа зовоох хэмжээнд ойртсон байсан юм. Гэхдээ Америкийн хөлөг онгоцууд бай нь биш байсан бололтой гэсэн. Эхний үед Сингх Йемен дэх Ираны дэмжлэгтэй Хути босогчид энэ халдлагыг хариуцаж байна гэж хэлсэн ч нотлогдоогүй юм. Довтолгооны нисгэгчгүй онгоцууд Израиль руу явж байсан аж.