Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа, ЗДТГ-ын дарга Н.Энхболд нар өнөөдөр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Энхболдод “Дүүргийн 2024 оны төсвийн төсөл”-ийг өргөн барилаа.
Мөн “Дүүргийн 2023 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний биелэлт”, “Дүүргийн 2024 оны хөгжлийн жилийн төлөвлөгөө”,
”Дүүргийн 2022 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай”,
“Дүүргийн 2023 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай” болон “Дүүргийн Газар зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөөний биелэлт, 2024 оны төлөвлөгөө”-ний төслийн хамт өргөн барьсан юм.