Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн тогтоолоор батлагдсан “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ын 75 жилийн ой 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдөр тохиох юм.
УИХ-ын дарга Г.Занданшатар 2023.11.29-ний өдөр 196 тоот захирамж гарган, энэхүү ойд зориулсан УИХ-ын хүндэтгэлийн хуралдааныг 2023.12.сарын 09-ний өдөр зарлан хуралдуулахаар боллоо.
Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан энэ долоо хоногийн бямба гарагт Төрийн ордны “Их Хуралдай” танхимд 11 цаг 40 минутад эхэлнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.