Google DeepMind-ийн үүсгэн байгуулагч Демис Хассабис, Маск нар өөрсдийн хөрөнгө оруулагч, PayPal-ын үүсгэн байгуулагч Питер Тиэлийн зохион байгуулсан хурал дээр уулзсан. Энэ үеэрээ Улаан гаригийн тухай ярилцсан байна. Хассабис баячуудыг хиймэл ерөнхий оюун ухаан (AGI) бүтээх мөрөөдлөө санхүүжүүлнэ гэж итгүүлэхдээ маш чадварлаг нэгэн байсан.
SpaceX-ийн төв байраар аялах үеэр Өмнөд Африкт төрсөн тэрбумтан дэлхийд тулгарч буй асуудлаас зайлсхийхийн тулд хүн төрөлхтнийг Ангараг руу аваачих төлөвлөгөөнийхөө талаар гайхуулсан.
Энэ үеэр Хассабис хэрвээ хиймэл оюун ухаан хүний оюун ухааныг давбал эрсдэл ихтэй гэдгийг онцолжээ.