Эрдэнэс Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн ар гэрийнхэн өчигдөр Төрийн ордонд нэвтэрч, Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаярт хүсэлт уламжилсан. Тэрхүү хүсэлт нь Б.Ганхуягийг нүүрсний сонсголд гэрчээр оролцуулж өгөхийг хүссэн юм.  Улмаар энэ үеэр Б.Ганхуягийг хордуулсан талаар хэвлэлийнхэнд мэдээлсэн билээ.

Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр “УИХ-ын гишүүн Ш.Адьшааг өчигдөр Эрдэнэс Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн ар гэрийнхнийг Төрийн ордонд оруулж акц хийсэн. Сонсголын зогсоох гэсэн санаархлаа зогсоох хэрэгтэй. Нүүрсчид энэ ажлыг их эрчимтэй зохион байгуулж байгаа. Ш.Адьшаа гишүүн хоёр дахь сонсгол дээр дуудагдана. Өнөөдрийн сонсгол дээр ч яригдана” гэв.