Ерөнхийлөгч Байден Хамас бүлэглэлийн барьцаанд байгаа найман америк хүний гэр бүлийн гишүүдтэй анх удаа биечлэн уулзлаа.
Барьцаалагдсан 35 настай Сагуи Декел-Чений эцэг Жонатан Декел-Чен уулзалтын дараа хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Гайхалтай, гайхалтай уулзалт, яриа байлаа. Бид бүгдээрээ Вашингтонд эсвэл Цагаан ордонд Ерөнхийлөгч Байден болон түүний засаг захиргаанаас илүү сайн найзтай байж чадахгүй гэдгийг мэдэрсэн. Барьцаанаас суллагдахыг хүлээж байна” гэжээ.