Шинэ жилийн баяр болох гэж буйг тохиолдуулан Нийслэлийн Хөдөө аж ахуйн газраас дараах зүйлийг анхаарууллаа. Үүнд:

  • Хүүхдэд бэлэг сонгохдоо хаяг шошгыг нь анхаарч, бэлгэнд багтаж буй бүтээгдэхүүний гарал үүсэл, үйлдвэрлэсэн он, сарыг нь сайн харж сонголтоо хийх.
  • Мөн түргэн гэмтдэг бүтээгдэхүүн буюу баярын ширээний бялууг сонгохдоо мөн үйлдвэрлэсэн он сар, орц найрлага, хадгалалтын горим зэргийг нь анзаарах.
  • Түүнчлэн ил задгай худалдаалж буй бүтээгдэхүүн худалдан авахгүй байхыг сэрэмжлүүлсэн юм.

Учир нь шинэ жилийн баярыг угтан хийсэн хяналт шалгалтаар хаяг шошго буруу, хуурамч, хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүн бараа худалдаж байсан зэрэг зөрчил илрүүлжээ.