Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас шинэ жилийн баярыг тохиолдуулан хүнсний чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгчдэд эрсдлээс урьдчилан сэргийлэх мэдэгдлийг гаргаж хүргүүлжээ.

Мэдэгдэлд “Шинэ жилийн баярыг тохиолдуулан хүнсний бараа бүтээгдэхүүний эрэлт ихсэж, нийлүүлэлт нэмэгдэхтэй холбогдуулан хүнсний сүлжээний бүх үе шатанд хоол, хүнсээр дамжин гарч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлж, бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ чанар, аюулгүй байдлыг хангаж ажиллахыг үүгээр мэдэгдэж байна.

Үүнд

Хүнсний үйлдвэрлэл эрхлэхдээ үйлдвэрлэлийн болон эрүүл ахуйн зохистой дадлыг хэрэгжүүлэх

Гарал үүсэл нь тодорхой, шинжилгээ баталгаажилттай, сав баглаа боодлын бүрэн бүтэн байдал алдагдаагүй, хаяг шошгын шаардлага хангасан хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг зориулалтын тээврийн хэрэгслээр горимын дагуу тээвэрлэх, хадгалах, хүлээн авах

Хадгалалтын онцгой нөхцөл шаардагдах бялуу, бялуун төрлийн болон түргэн гэмтэж муудах хүнсний түүхий бүтээгдэхүүн, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнийг хөргөх, хөргөх төхөөрөмжийг багтаамжийг тооцоолон худалдан авах, худалдах

Олон нийтийг хамарсан хүлээн авалт, арга хэмжээ зохион байгуулахдаа зохистой дадлыг мөрдүүлж, хүнсний аюулгүй байдлыг ханган ажиллах

Хүнсний сүлжээний өөрт хамаарах үе шатанд дотоод хяналтыг мөрдүүлж хэрэгжүүлэх

Нийгмийн хариуцлагын хүрээнд ойр ойрчмын 50 метрийн хог, хаягдал, цас, мөсийг цэвэрлэж, холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг мөрдөх, хэрэгжилтийг хангаж ажиллана уу” гэжээ.