Таны импортолж буй бүтээгдэхүүн Монгол улсын хилээр нэвтрэхдээ хугацаа дууссан байж болохгүй төдийгүй хадгалах хугацааны гуравны хоёр нь хүчинтэй хугацаа байх ёстой.
Жишээ нь: Үйлдвэрлэгдсэн хугацаа 2018
Дуусах хугацаа 2021
Импортоор орж ирэхдээ 2 жилийн хүчинтэй хугацаатай байна гэсэн үг
Мөн хүнсний бүтээгдэхүүн импортлогчдод тавьдаг гол шаардлага бол стандарт, техникийн зохицуулалтын шаардлага хангасан зориулалтын агуулах, тээврийн хэрэгсэлтэй байх, эсхүл энэ шаардлагыг хангасан хуулийн этгээд, байгууллагатай гэрээтэй байх ёстой гэсэн заалт юм.
2/3 хугацаандаа орсон бол яах вэ?
Хуулийн дагуу таны импортоор оруулж ирж буй барааны хугацаа 2/3 хугацаандаа орсон буюу хүчинтэй хугацаа нь дуусах дөхсөн бол эрүүгийн хууль эсвэл зөрчлийн хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
Зөрчлийн хуулийн дагуу хуулийн этгээдийг 10000 нэгжээр торгоно. Гэхдээ энэ хэмжээ нь импортын барааны хэмжээнээс хамаардаг гэдгийг санах хэрэгтэй.
Тиймээс хүнсний бүтээгдэхүүний импорт эрхэлдэг, импортоор хүнсний бүтээгдэхүүний оруулж ирэх гэж байгаа бол тээвэрлэлтийн компаниасаа мэргэжлийн зөвлөгөө авахыг зөвлөе.
Хүнс импортлох болон экспортлоход хадгалалтын болон тээвэрлэлтийн горимыг онцгой анхаарах шаардлагатай байдаг. Эмзэг, түргэн муудах, хайлж, гэсэх, тэсэрч, дэлбэрэх аюултай бүтээгдэхүүнийг хөргүүртэй чингэлгээр тээвэрлэх шаардлагатай. Ингэснээр тээвэрлэлтийн горим алдагдахгүйн дээр алдагдал хүлээх эрсдэлгүй болох юм.
MN Line logistic компани нь импортын тээвэрлэлттэй холбоотой татвар, гаалийн бүрдүүлэлт, хяналт шалгалт гэх мэт бүхий л зөвлөгөөг мэргэжлийн хүрээнд өгөх болно.