ОХУ-ын удирдагч Владимир Путин Кремлийн цахим хуудсанд нийтэлсэн видео хаягтаа Украиныг “шууд” дэмжиж, “Оросын нийгэм-улс төрийн байдлыг тогтворгүй болгохыг” зорьж буй гадаадын тагнуулын байгууллагуудад “хатуу” хариу өгөх ёстой гэж мэдэгджээ.

АНУ Украиныг илэн далангүй дэмжиж, тус улсад санхүүжилт, зэвсэг, стратегийн цэргийн тусламж үзүүлж байгаа гэдэг. Гэхдээ  АНУ-ын тагнуулын алба Украинд газар дээр нь, тусалж байгааг нотлох баримт одоогоор олоогүй байгаа аж.