Бүх нийтийн амралтын өдрүүдэд эрүүл мэндийн байгууллагуудын ажиллах цагийн хуваарь, эмнэлгийн зохицуулалтын талаар Нийслэлийн эрүүл мэндийн газын дарга П.Эрхэмбулган танилцууллаа.
Өрхийн эрүүл мэндийн төвүүд амралтын дөрвөн өдөр буюу арванхоёрдугаар сарын 29, 30, 31 болон нэгдүгээр сарын 1-нд 10:00-16:00 цагийн хооронд үйл ажиллагаа явуулна.
НЭМГ-ын дарга П.Эрхэмбулган “Өмнө нь мэдээлсний дагуу дүүргийн эрүүл мэндийн төвүүд уртасгасан цагаар ажиллаж байгаа. Хүүхдийн амбулаторийг томуугийн амбулатори болгон зохион байгуулалтад оруулан ажиллаж байна. Ажлын өдрүүдэд 17:00-21:00 цаг хүртэл сунаж ажиллаж байгаа. Бямба гарагт 12:00-18:00 цагийн хооронд ажиллаж байна.
Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдрүүдэд 08:30-20:00 цаг хүртэл үйл ажиллагаа явуулж буй. Ням гарагт 10:00-15:00 цагийн хооронд ажиллаж байна.
Иргэд өөрт ойр байгаа Өрхийн эрүүл мэндийн төв болон дүүргийн эрүүл мэндийн төвдөө хандаж, эмчийн зөвлөгөө авах боломжтой” гэлээ.