2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2024 оны 1 дүгээр сарын 01-ны шинэ жилийн баярын амралтын өдрүүдэд нийт 549 эх амаржиж, 549  нярай амьд төрсөн байна.

Амаржсан эх, нярайн мэдээлэл, 2023.12.282024.01.01ний өдрүүдэд

Баярын амралтын өдрүүдэд нас баралтын нийт 97 тохиолдол бүртгэгдсэнээс 60.8 хувь нь эмнэлэгт, 39.2 хувь нь гэртээ нас барсан байна.

Осол гэмтлийн улмаас нас барсан 19 тохиолдол бүртгэгдсэнээс хөлдөлт, осголтын улмаас нас барсан 5, архины хордлогын шалтгаант 6, хоолны хордлогын шалтгаант 1, бусад ослын улмаас 7 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.

 Хүн амын нас баралтын тоо, 2023.12.282024.01.01ний өдрүүдэд

Амбулаторт 48 780 үзлэг хийгдсэний 64.8 хувь нь өрх, сумын эрүүл мэндийн төвд хийгдсэн байна. Түргэн тусламжийн 14149 дуудлага хүлээн авч үйлчилснээс 4929 буюу 34.2 хувь нь хүүхэд, 9320 буюу 65.8 хувь нь насанд хүрэгчид байна.

Эмчийн үзлэгийн тоо, 2023.12.282024.01.01ний өдрүүдэд

Эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт өдөрт дунджаар  170 насанд хүрэгч, 136 хүүхэд эмчлүүлсэн байна. Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж буй хүүхдийн 56.9 хувь уушгины хатгалгаатай хүүхдүүд байна.

Улсын хэмжээнд хүлээн авах, яаралтай тусламжийн тасгаар 12 сарын 28-аас 01 сарын 01-ний өдрүүдэд нийт 23720 хүн үйлчлүүлсэн. Үүнээс 10536 буюу 44.4 нь насанд хүрэгчид, 13184 буюу 55.6 хувь нь хүүхэд байна. Хүлээн авах, яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлсэн насанд хүрэгчдийн 17.8% (1871), хүүхдийн 4.9% (651) нь осол гэмтлийн шалтгаантай байна.