Улаанбаатар смарт карт компаниас автобусаар хөнгөлөлттэй зорчих оюутны картыг түдгэлзүүлэх шийдвэр гаргаснаа мэдэгдлээ. Тэрхүү мэдэгдэлд “2023.07..07-нд батлагдсан Боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгад “43.2.5. нийтийн тээврийн хэрэгслээр хичээлдээ явах зайлшгүй шаардлагатай сурагч, оюутны нийтийн тээврийн хэрэгслээр зорчих зардлын 50 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон журмын дагуу олгох” гэсэн заалт хасагдсантай холбоотой 2024 оноос эхлэн хөнгөлөлттэй зорчих боломжгүй болоод байгаа юм. Үүнтэй холбогдуулан холбогдох байгууллагууд зохицуулалт хийхээр ажиллаж байна” хэмээн тодотгоод Оюутны картын хөнгөлттэй зорчилтыг түр зогсоох шийдвэрийг Нийслэлийн нийтийн тээврийн газраас Улаанбаатар смарт карт компанид хоёр хоногийн өмнө хүргүүлсэн талаар тодотгожээ.