Дорноговь аймаг, Даланжаргалан сум 25 дугаар зөрлөг гэдэг газарт автозамын зорчих хэсэгт ачааны автомашин суудлын автомашинтай мөргөлдөж, автомашины эд ангид 2 хүн хавчуулагдсан осол энэ сарын 1-нд гарчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Айраг сум дахь Гал түймэр унтраах,аврах 23 дугаар ангийн алба хаагчдыг очиход Улаанбаатар хотоос Дорноговь аймгийн Замын-Үүд сумын чиглэлд зорчиж явсан “Фотон BJ4259” загварын зүтгүүр автомашин, Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн Э-ын “Тоёота приус-30” загварын суудлын автомашинтай мөргөлдөж суудлын автомашинд зорчиж явсан Г /41 настай, эрэгтэй/ автомашины эд ангид хавчуулагдан нас баржээ. Цогцсыг гарган Айраг сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид хүлээлгэн өгсөн.