Бид аажмаар үхэж байна. Газын зурвас даяар өлсгөлөнд нэрвэгдэх үед палестинчууд өвс идэж, бохирдсон ус ууж байна гэж 38 настай Ханади Гамаль Саед Эль Жамара хэлсэн. Нойр л хүүхдүүдийнх нь гэдэс дотрыг нь хатгаж өвдөж буй өлсгөлөнгөөс сатааруулж чадна гэжээ.
Долоон хүүхдийн ээж Газын өмнөд хэсэгт орших Рафах хотын шавартай гудамжинд хоол гуйж, хорт хавдар, чихрийн шижин өвчтэй нөхрөө асарч, хүүхдүүдээ өдөрт ядаж нэг удаа хооллохыг хичээдэг.гэсэн байна. Газын зурваст ажиллаж буй эрүүл мэндийн ажилтнууд CNN-д хэлэхдээ тусламжийн машинууд зурвас руу ороход хүмүүс тусламж авахаар бие биенийхээ дээгүүр гишгэдэг.
Израилийн бөмбөгдөлтийн улмаас гэрээсээ хөөгдсөн хүүхдүүд гудамжинд амьдарч, хуучирсан талхны төлөө тэмцэлдэж байна. Бусад нь Израилийн цохилтод өртөх эрсдэлтэй тул хоол хайн хүйтэнд хэдэн цаг алхдаг гэж мэдээлсэн байна.