Тарваган тахал өвчний нас барсан тохиолдол бүртгэгдлээ.
Говь-Алтай аймгийн Цээл суманд бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй нас барсан тохиолдол 2023 оны наймдугаар сарын 31-ний өдөр тус аймгийн ЗӨСТ-д хийгдсэн нян судлалын шинжилгээ, Ховд аймгийн ЗӨСТ-д хийгдсэн молекул биологи (PCR)-ийн шинжилгээгээр тус тус эерэг тодорхойлогдож тарваган тахлын халдвар авч нас барсан болох нь батлагджээ.