Укрианы дайн эхлээд гурав дахь жилдээ орж байгаа ч Оросын Засгийн газрын төсөвтөө их хэмжээний бэлэн мөнгө хуримтлуулсан. Энэ нь Энэтхэгт 37 тэрбум долларын түүхий нефтийн борлуулалт хийж түүхэн дээд амжилт тогтоосонтой холбоотой. Оросын түүхий нефтийн худалдааны орлого дайны өмнөх үеийнхээс 13 дахин ихэссэн гэж Эрчим хүч, цэвэр агаар судлалын төвөөс мэдээлжээ.

Мөн Энэтхэг Оросоос худалдан авалт хийсний дараа  АНУ-д нэг тэрбум гаруй долларын үнэ бүхий нефтийн бүтээгдэхүүн экспортолсон. Энэхүү төлбөрийн урсгал нь эцсийн дүндээ Москвад ашигтай туссан. Оросын түүхий нефтийг Энэтхэгт худалдах нь хориг арга хэмжээнд өртөөгүй.  Энэ нь АНУ-ын стратегийн түншлэлийн нэг хэлбэр эсэхийг  дэлхийн хэвлэлүүд онцолж байна.