Ерөнхийлөгч асан Дональд Трамп Пенсильвани дахь Sneaker Con үзэсгэлэнд гялалзсан алтлаг пүүз танилцуулжээ. Тэрбээр өөрийн Трамп брэндийн пүүзээ 399 долларын үнэтэйгээр олон нийтэд санал болгосон.

Алтлаг пүүз шагайгаа тойруулсан Америкийн далбаатай, улаан ултай, хажуу талдаа алтаар сийлсэн Трамп Т үсэгтэй, гутлын хэлэн дээр өөр Т үсэгтэй  гэдгийг онцолсон.”Энэ бол жинхэнэ хэлэлцээр” гэж Трамп алтан гутлаа өргөж хэлжээ. Алтлаг пүүз маш хурдан зарагдсан.

Сандарсан загвар өмсөгчдөд  Трамп “Айх шаардлагагүй үйлдвэрлэгч  “T-Red Wave” улаан өнгөтэй, “POTUS 45” цагаан алтлаг өнгөтэй пүүз үйлдвэрлэх учир бусад Трамп брэндийн гутлыг та бүхэнд  санал болгож байна гэжээ.

Culture Kicks хамтлагийн гишүүн Чейз Янг “Манай улсын түүхэнд хэзээ ч АНУ-ын Ерөнхийлөгч өөрийн гэсэн пүүз гаргаж байгаагүй” гэдгийг онцолсон.

Нэг шүтэн бишрэгч нь Трампын гарын үсэгтэй пүүз авахын тулд 9000 доллар санал болгосон байна.

Худалдан авагч Роман Шарф X (хуучин твиттер) хуудсандаа Пүүзийг хүүхдүүддээ өгөх болно. Гэхдээ эхлээд оффистоо байрлуулна гэжээ.