Олон нийтийн цахим сүлжээнд охид нэгийгээ зодож буй бичлэг цацагдсан.  Уг асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж эхэлжээ.

Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвөөс “Баянгол дүүргийн 10 дугаар хороо … хотхонд нэр бүхий хүүхдүүд хувийн таарамжгүй харилцааны улмаас нэгнийгээ зодсон гэх асуудлыг тус дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст гомдол, мэдээллийн бүртгэлд аван шалгаж байна” хэмээн мэдээллэв.

Эцэг эх, асран хамгаалагч нар хүүхэдтэйгээ илэн далангүй сайтар ярилцдаг болох. Өдөрт 15 хүртэл минутыг хүүхдэдээ гаргаад ярилцдаг, хүүхдээ сонсдог болох. Зөв, бодит мэдээллийг хамтдаа хайж, энэ талаар ярилцаж, нэгдсэн ойлголтод хүрэх. Хүүхдээ хэнтэй нөхөрлөж, хаана, юу хийж яваад анхаарлаа хандуулж байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөлөө.