Сэлэнгэ аймаг, Мандал сум. Баян-Арцат багийн Энхтайваны гудамжинд энэ сарын 21-нд байшин шатжээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид очиход иргэн Я-ийн 17х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг унтраасан байна.

Тус гал түймэрт иргэн Я/71 настай, эрэгтэй/ хөнгөн түлэгдэлтэй, О/67 настай, эмэгтэй/ хүндэвтэр түлэгдсэнийг эмнэлэгт хүргэсэн.