АНУ-ын нэгэн хувийн компанийн хөөргөсөн нисгэгчгүй төхөөрөмж саран дээр газарджээ. Odysseus сансрын хөлгийг удирдаж байсан Хьюстонд төвтэй Intuitive Machines компанийн гүйцэтгэх захирал Стивен Алтемус “Бид ямар ч эргэлзээгүйгээр манай төхөөрөмж сарны гадаргуу дээр байгааг баталж чадна.
1972 онд Аполло 17-оос хойш саран дээр газардсан Америкийн анхны хувийн сансрын хөлөг юм.
НАСА Intuitive Machines-д зургаан багажийг сар руу хүргэхийн тулд 118 сая доллар төлсөн гэжээ.