Сонгинохайрхан дүүрэг. 14 дүгээр хорооны 13 дугаар байрны 1 дүгээр орцонд их хэмжээний утаа гарч байна гэсэн дуудлагыг энэ сарын 26-ны өдрийн 03:35 цагт Онцгой байдлын албанд мэдэгджээ.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 03:43 цагт очиход тус байрны хогийн сувагт хог шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 72 иргэнийг аюулгүй газарт гаргасан.