АТГ-аас шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэрэгт улс төрд нөлөө бүхий этгээд болох УИХ-ын гишүүн Н.Наранбаатарт холбогдох бусдад хууль бус давуу байдал бий болгосон, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх хэрэг багтжээ.
Тодруулбал, УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг өөрийн хамаарал бүхий этгээд болох дүү болон найз нөхдийн холбоотой хүмүүстэй бүлэглэн БНХАУ-ын хөрөнгө оруулалттай нэр бүхий ААН болон тухайн компанитай нэгдмэл сонирхолтой нэр бүхий гадаадын хөрөнгө оруулалттай компаниудаар дамжуулан Тавантолгой орд газрын уурхайгаас нүүрс олборлох, борлуулах, худалдан авах, тээвэрлэх гэрээг байгуулах эрхийг олгоход нөлөөлж бусдад хууль бус давуу байдал бий болгосон, үндэслэлгүй хөрөнгөжсөн хэрэгт буруутган шалгаж буй.