Сонгинохайрхан, Багануур, Налайх дүүрэгт болон Увс аймгийн Давст суманд айл өрх шар усны үерт автсан тухай дуудлагаар алба хаагчид ажиллав. Түүнчлэн төмөр замын доод талын болон автозамын доогуурх хоёр нүхэн гарц шар усны үерт автсан дуудлагаар ажиллалаа. Ингэхдээ мотопомп ашиглан усыг соруулах, суваг шуудуу гаргаж ус зайлуулах мөн зарим айлын гэрийг нүүлгэн шилжүүлж аюулгүй болгосон байна.
Цаашид ч цас ихээр хайлж шар усны үерийн аюул үргэлжлэх тул иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд суваг шуудуу гаргах, үерийн аюултай бүсээс яаравчлан нүүх зэргээр шаардлагатай урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч эрүүл мэнд, эд хөрөнгөө хамгаалахыг анхааруулъя.