Энэ сарын 20-ноос Булган, Хөвсгөл, Улаан-Үд чиглэлийн зорчигч тээврийн үйлчилгээ Драгон авто вокзалаас тээвэрлэлт гүйцэтгэхээр болсон талаар Автотээврийн Үндэсний Төвөөс мэдээллээ.
Тодруулбал:
- Улаанбаатар- ОХУ Улаан-Үд
- Улаанбаатар- Булган-Булган
- Улаанбаатар- Хөвсгөл Мөрөн чиглэлд энэ сарын 20-ны өдрөөс эхлэн зорчигч тээврийн үйлчилгээ явах юм байна.
Драгоны авто вокзалыг Толгойтын зам дагуух Номин худалдааны төв рүү нүүлгэсэн. Гэвч зарим чиглэлийн үйлчилгээг буцаагаад Драгон төв рүү шилжүүлж байгаа юм.