ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин цөмийн зэвсгээр Өрнөдийг сүрдүүлээгүй, Америкийн хэвлэлүүд хэлсэн үгийг нь гуйвуулсан гэж хэвлэлийн албаны дарга Дмитрий Песков мэдээлжээ. Тэрээр Ерөнхийлөгч зөвхөн цөмийн зэвсгийн хэрэглээг зайлшгүй болгож болох шалтгаануудын талаар ярьсан. Украинд цөмийн зэвсэг хэрэглэх санаа хэзээ ч толгойд нь орж ирж байгаагүй гэсэн үгийг Өрнөдийнхөн зориуд анзаараагүй царайлж байна. Энэ бол нөхцөл байдлыг зориудаар гуйвуулж,ерөнхийлөгчийн ярихыг сонсохыг хүсэхгүй байгаагийн илрэл юм” гэжээ.