Техас мужид 13 сая гаруй хүн цаг агаарын хүнд нөхцөлд шуурганы бүсэд байна. Сан Антонио, Остин, Хьюстон хотууд багтаж байгаа бөгөөд салхи,гарч,  их хэмжээний мөндөр орж буй нь  үерийн  аюул дагуулж байгаа юм.

Хар салхины улмаас өмнөд болон баруун дунд хэсэгт хүчтэй шуурга болсон. Ингэснээр  20 гаруй хар салхи дэгдэж, 3 хүн амиа алдаж, 38 хүн гэмтэж бэртсэн. Хар салхи Индиана мужид 100 гаруй байшинг сүйтгэсэн гэж албаныхан баталжээ. Мөн Колорадо мужид сүүлийн хоёр өдөр Аспен хотод 60 гаруй инч зузаан цас орж, Денвер мужид хүчтэй цас орж байна.