Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэр дээр 24 настай эмэгтэй зам тээврийн осолд орж, нас барсан талаар энэ сарын 14-ний өдөр дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Тодруулбал уг эмэгтэйг улсын дугаар, загвар тодорхойгүй тээврийн хэрэгслээр мөргөж амь насыг нь хохироож, хэргийн газрыг орхин зугтаасан байна.
Уг гэмт хэргийг илрүүлэх чиглэлээр цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулсны үр дүнд тус аймгийн харьяат “Ө” гэгч нь уг гэмт хэргийг үйлдэж, ул мөрөө баллах зорилгоор өөрийн эзэмшлийн гэх “Honda” загварын тээврийн хэрэгслийг өвөлжөөндөө хучиж нуун далдалсныг илрүүлжээ.