Энэ сарын 6-нд нэр бүхий мэдээллийн сайтад “2024.03.06-ны өдөр 14 цагийн орчим энэ хүү нимгэн хувцастай машин зам дээр явж байхад нь олоод багшид нь хүлээлгэж өглөө” гэх нийтлэгдсэн мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст гомдол, мэдээллийн бүртгэлд авч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж энэ сарын 12-ны өдөр иргэн “Н”-д Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 7 дах хэсэгт зааснаар 300 нэгжээр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн.
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт 33.308 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 346 хэргийг хүргүүлсэн байна.
Үүнээс хүний амьд явах эрхийн эсрэг дарөв, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 123, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг найм, Өмчлөх эрхийн эсрэг 151, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гурав, Хүрээлэн байгаа орчны эсрэг долоо, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 34, бусад 16 хэрэг байна.